МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Аймгийн Намын хороодын дарга асан ахмадуудыг хүлээн авч уулзлаа

2014 оны 6 сарын 25

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат аймаг хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан намын ахмад гишүүдээ хүлээн авч уулзлаа. Ахмадууд улс төр нийгмийн өнөөгийн байдлын талаар ярилцаж дэвшүүлж буй санал хүсэлтээ Ерөнхий нарийн бичгийн даргад уламжилсан юм. Өдрөөс өдөрт уруудан доройтож буй иргэдийн амьдрал эрх баригчдын алдаатай бодлогын үр дүн гэдгийг онцлоод  УИХ-д өргөн баригдсан олны анхаарлыг татаж буй Газрын тухай болон Ашигт малтмал, Төмөр замын тухай  хуулиудын талаар МАН-аас ямар бодлого чиглэлтэй байгааг лавлаж, үзэл бодлоо тусгаж ажиллахыг санал болгосон. Ард түмнийг хэтэрхий басамжилж, улайм цаймдаа тулсан алдаатай бодлого явуулж шунахайрсан эрх баригчид Монгол төр, ард түмнээр тоглоод дуусах нь гэсэн харуусал ахмадуудын ярианы гол сэдэв байлаа. Түүнчлэн боловсон хүчний бодлого дээр эрх баригч хүчин хэрхэн алдаж байгааг МАН давтахгүй учиргүй, тиймээс 2016 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг одооноос бэлтгэж ард түмний амьдралд оруулж ажиллуулах, хариуцлагын тогтолцоо алдагдсанаас Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ард түмнээс холдсон зэрэг санал шүүмжээ ахмадууд илэрхийлсэн юм. Цаашид энэхүү уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж намын бодлогод тусгаж ажиллахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4958
0 эможи
keyboard_arrow_up