ФОТО: МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг ДЭМЖИХГҮЙ
УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар өнөөдрийн хурлаараа хэлэлцсэн байна. Энэ талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "МАН-ын бүлэг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэж үзсэн. Бид Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авна, авахгүй гэдгээ яаралтай шийдэхгүй бол иргэдийн амьдрал хохирч байна.
Төсөвтэй танилцах бололцоо нөхцөл өмнө нь бол байсан. Жижиг дунд үйлдвэрлэл болон төслүүд дээр тавигдаж байгаа хөрөнгүүдэд гишүүд хяналт сайн тавьж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна" гэлээ.