МАН Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
2017 оны 11 сарын 06
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарь ёсоор хуралдах ёстой ч АН-ын бүлгийн зарим гишүүн орон нутаг ажиллаж байгаа учир маргааш хүртэл хойшлуулжээ. Харин Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж буй аж.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49170
0 эможи