Ерөнхийлөгчийг хориг тавихыг шаардана гэв

2014 оны 6 сарын 23

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс энэ 7 хоногт чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудаар байр сууриа хэрхэн нэгтгэсэн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар гадаад болон орон нутагт томилолттой яваа бөгөөд Ц.Даваасүрэн гишүүн төлөөлж мэдээлэл хийсэн юм.

 

Бие даагчдын зүгээс Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ юун түрүүнд хэллээ. Одоогийн байдлаар нийт 54 байгууллагаас 900 гаруй зөвшөөрөл олгож байгааг цөөлж нь байгаа нь сайн хэрэг хэмээн үзэж байна. Гэсэн хэдий ч Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж нэн ховор ургамлаар хийсэн түүхий эдийг хураамжгүйгээр хил нэвтрүүлэх гэж буйг эсэргүүцэж байгаа аж.

Мөн Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж байгаа бөгөөд эмийн зохистой хэрэглээний талаар иргэдэд боловсрол олгох хэрэгтэй гэсэн юм.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаа аж. Учир нь дуудлага худалдааг зохион байгуулахаас нэг сарын өмнө олон нийтэд мэдээлдэг байсныг 14 хоног болгон багасгасан нь хэсэг бүлэг хүмүүст зориулсан заалт гэсэн юм. Өөрөөр хэлбэл 30 хоногийн өмнө мэдээлбэл иргэд тухайн объектын талаар бүрэн судлах боломжтой, харин 14 хоногийн хугацаанд ямар ч мэдээлэл олж авч амжихгүй. Энэ тухайн объектын талаар мэдээлэлтэй эрх мэдэл бүхий хүмүүст таатай боломж бүрдэнэ гэлээ.

Бие даагч гишүүдийн зүгээс Газрын тосны талаар хуулийн төслийг эсэргүүцдэг бөгөөд энэ удаад ч мөн Газрын тосны тухай хуулийн төсөлд Стратегийн орд газар байх ёстой гэж үзэж буйгаа хэлсэн юм. Стратегийн орд газарт төрийн оруулж, эзэмших хувь их байх тусмаа ард иргэдийн авах хувь их байна гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна үйл ажиллагаа эрхлэх лицензээр дамжуулан өмчилнө гэсэн заалт оруулж байгаа нь зарим орд газруудыг гадаадын өмчлөлд шилжих үндэс болно, жишээ нь хуулийн энэ заалтаар Дачин тамсагийг Хятадын талд өгөх гэсэн зорилготой цөөн хэдэн хүмүүсийн бодлого гэлээ.

Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж хайгуулын лицензийг дахин нээх гэж байгаа тул лицензүүд хэний гарт байгааг тодруулах шаардлагатай гэсэн юм. ДНБ-ний  таван хувьтай нэг жилийн орлого нь тэнцэх гэж заадаг. Энэ чинь маш их том ордууд шүү дээ. Ийм лицензүүд хэсэг хүмүүсийн гар дээр бий. Тэр хүмүүс Эрдэнэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг дээр “Төр уул уурхайн баялгийн бүхий л үйл ажиллагаанд оролцохгүй байна” гэсэн хязгаарлалтыг оруулж өгч байна. Зөвхөн хувь хүн л уул уурхайн баялгийг ашиглах заалт оруулж байгаа нь аюултай. Тэр хувь хүн ганыханд зарж болно. Манайд хайгуул, ашиглалтыг нь явуулдаг компани хэд билээ. Тиймээс стратегийн ордуудад төр оролцох ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа юм. Хямралыг далимдуулж хайгуулын лицензийг нээх гээд байна. Өмнө нь эмх замбараагүй олгосон байсан лицензээ өнөөдөр бүрэн цэгцэлж чадаагүй байж дахиад олгоно гэдэг аюултай. Олгосон лицензүүд өнөөдөр монголчуудынхаа гарт байна уу, гардныханд шилжсэн байна уу. Үүнийг тодруулсны дараа хайгуулын лицензийг ярих ёстой гэлээ.

Хэрэв Газрын тосны болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг энэ хэвээр нь баталвал Бие даагчдын зөвлөлөөс Ерөнхийлөгчийг хориг тавихыг шаардана гэлээ. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4813
0 эможи
keyboard_arrow_up