АН-ын бүлэг маргааш мэдээлэл хийнэ

2014 оны 6 сарын 23

УИХ дахь АН-ын бүлгийн хурал үдээс хойш үргэлжлэх болсон учир маргааш хурлаас гарсан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийх боллоо. Тус бүлгийн хуралдаан өнөөдөр 11.00 цагаас товлон хуралдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонсч, цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. Хурлыг дөнгөж сая завсарлуулж үдээс хойш 15.30 цагаас үргэлжлүүлэх болсон байна.

Үдээс хойшхи бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлыг хэлэлцэх аж. Мөн өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигчийг эцэслэн шийднэ. Тодруулбал тус бүлгээс УИХ-ын гишүүн Б.Ганбатыг байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн ч өнгөрөгч долоо хоногт О.Баасанхүү гишүүн уг орон тоонд Ж.Батзандан гишүүнийг дэвшүүлж, өрсөлдүүлэх нь зүйтэй гэсэн юм. Харин өнөөдрийн хуралдаанаар АН-ын бүлэг хэнийг нэр дэвшүүлэхээ шийдвэрлэх аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4811
0 эможи
keyboard_arrow_up