Д.Хаянхярваа: Сайдад нэр дэвшигчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барина
2017 оны 10 сарын 12
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө.
Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Хаянхирваа, дэд дарга Б.Саранчимэг нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Хаянхирваа, “Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ. Ингээд
Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин
Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзоригийн нэрийг дэвшүүлж байгаад байр суурь нэгдсэн. Одоо нэр дэвшигчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барина. Мөн АТГ-аас шалгаж нягталсан тухай бичиг хүлээж авах юм. Ингээд чуулганы хуралдаанд асуудлыг оруулна. Өнөө маргаашдаа багтаж сайд нарын томилгоог хийхийг зорьж байна” гэв.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж томилогдохоор нэр дэвшсэн. Энэ тухайд тэрбээр, “Дараагийн шатны асуудлыг бүлэг дээр яриагүй. Эхлээд сайдаар томилогдох ёстой. Түүнчлэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болсноор давхар цалин авах юм шиг яригдаад байгаа. Өмнө нь аль нэг цалинг нь авдаг байсан, тэр жишгээрээ явна. Дэд сайдтай байх тухайд одоогоор ярилцаагүй байна. Тэдгээр нэр дэвшигчдийг шалгаруулахдаа мэдлэг мэргэжил, дадлага туршлагаас гадна салбараа бүрэн дүүрэн авч авч явах чадвартай хэмээн үзэж, нэр дэвшүүлсэн. Сүүлийн үед МАН-ын бүлгийн түвшинд зөрчилдөөн үүссэн мэтээр ярьж байгаа, одоо ямар нэг зөрчилдөөн байхгүй. МАН бол улстөрийн том хүчний хувьд улс орны эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно” гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
48073
1 эможи