МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
Сайдад нэр дэвшигчдийн нэр тодорсонтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хурлаараа сайдад нэр дэвшигчдээ эцэслэн батлах бололтой. Эцэслэн баталсан тохиолдолд Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийн нэрийг Ерөнхийлөгчид танилцуулж зөвшилцөх саналаа хүргүүлнэ.
Дараахь хүмүүс Засгийн газрын гишүүнээр нэр дэвшээд байгаа юм.
Шадар сайдад Ө.Энхтүвшин
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг
Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат