МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ
2017 оны 10 сарын 10
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс шинэ Засгийн газарт орж ажиллах сайд нарын нэрийг танилцуулж, нэгдсэн байдлаар санал хураалт явуулах юм. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилох эсэх асуудлаар эрх баригч намын бүлэг байр сууриа нэгтгэхээр болсон байна. Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнд томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Б.Саранчимэг гишүүн бүлгээ төлөөлж завсарлага авсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47987
0 эможи