Д.Эрдэнэбат: АН-ын зүгээс У.Хүрэлсүхийн багийг дэмжиж ажиллах болно

2017 оны 10 сарын 03

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцож бүлгийн гишүүд бодлогын асуудлаар санал солилцсон байна.

Arslan.mn

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй шинэ Засгийн газрыг байгуулах асуудлаар санал солилцлоо. Бүлгийнхээ байр суурийг бид илэрхийлэх ёстой. АН үндсэн 3 ойлголтоор санал тавьсныг дурьдвал,

  • Нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлаар,
  • Улс төрийн орчин болон хууль хяналтын байгууллагын шинэчлэл, шударга ёсны асуудлаар,
  • Засгийн газрын бүтцийн талаар баримтлах зарчмын асуудлаар санал солилцсон бөгөөд АН-ын бүлгийн гишүүд асуулт асууж, саналаа тавьсан байгаа. Нэн түрүүнд ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох асуудлаар байр сууриа нэгтгэсэн гэж ойлгож болно.

Arslan.mn

Шинэ Засгийн газарт АН-ын зүгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг багийг дэмжинэ гэдэгт санал нэгдлээ. Гэхдээ асуудал тодорхой байх ёстойг анхааруулсан. Дан болон давхар дээлний асуудал яригдаж эхэллээ. Нэр дэвшигч өөрөө УИХ-ын асуудалд шууд оролцохгүй, УИХ-ын гишүүн биш байгаа. Тиймээс ерөнхий чиг үүргийн яамдын давхар дээлний асуудлыг зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байна." гэв

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47707
0 эможи
keyboard_arrow_up