ФОТО: Д.Амарбаясгалан: МАН-ын бага хурал дотоод АРДЧИЛАЛТАЙ болсон

2017 оны 9 сарын 27

ARSLAN.mn

МАН-ын Бага хурал есдүгээр сарын 25-нд болсон. Уг хурлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын ээлжит IX Бага хурал есдүгээр сарын 25-нд 16 цагийн турш хуралдсан. Уг хурлаар МАН-ын даргын илтгэл болон ерөнхийлөгчийн сонгуулийн дүгнэлт, Их хурлын тов зэргийг хэлэлцэж Ерөнхий сайдад нэр дэвших хүнийг тодрууллаа.

ARSLAN.mn

Намын Их хурал 1,309 төлөөлөгчтэйгөөр хуралдахаар боллоо. Улаанбаатар хотоос 18 хувь, хөдөө орон нутгаас 82 хувь нь оролцоно. 

Бага хурлын 294 төлөөлөгчөөс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд 63.9 Ө.Энхтүвшинд 34.1, Н.Энхболдод 1.7 хүн тус тус санал өгсөн. Эхний санал хураалтаар дийлэнх олонхын санал авсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон.

ARSLAN.mn

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч өөрийн саналаа тав хоногийн дотор өгч, дараа нь УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх журамтай.

Ерөнхий сайдыг албан ёсоор 10 дугаар сарын 07-ны дотор томилно.  Бага хурлын гишүүн төрийн албанд шилжиж байгаатай богдуулан бага хурлын гишүүнээс чөлөөлөхөөр болсон. МАН-ын бага хурал дотоод ардчилалтай болсон.

ARSLAN.mn

У.Хүрэлсүх нэр дэвшигч 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарна. Шударга ёс, хариуцлагыг баримталж ажиллахаа ч илэрхийлсэн байгаа. 

Өмнө нь байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ нэр дэвшигч У.Хүрэлсүх хэлсэн. Дан болон давхар дээлтэй сайд гэдэг асуудлыг их ярьж байгаа. Ард түмнийхээ хүсэлд нийцүүлсэн бүтэц томилгоог хийнэ. 

Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа гурван хүн гурвуулаа он гараад төлөх бондын эргэн төлөлтийн талаар байр сууриа илэрхийлсэн. 
Энэ бондыг богино хугацаанд төлөх арга барилыг Сангийн яам боловсруулсан. Үүн дээр нэмээд нарийвчилсан саналыг боловсруулна. хэмээлээ. 

ARSLAN.mn

ARSLAN.mn

ARSLAN.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47491
0 эможи
keyboard_arrow_up