МАН-ын УЗ хуралдаж, НИТХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна

2017 оны 9 сарын 21

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10.00 цагаас хуралдаж, НИТХ-ын шинэ даргад нэр дэвшигчийг тодруулахаар болжээ.

Arslan.mn
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж НИТХ-ын шинэ даргын томилгоог буюу нэр дэвшигчийг хэлэлцсэн. Хуралдаанд нийт таван хүн нэрээ дэвшүүлснээс санал хураалтаар гурван хүн олонхийн санал аваад байгаа юм. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нар тунаж үлдээд буй юм.
Эдгээр нэр дэвшигчдээс зөвхөн нэгийг нь тодруулахаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаан зарлаад байна. Хуралдаанаар тодруулсан нэг нэр дэвшигчийг маргааш болох НИТХ-ын 11 дүгээр ээлжит хуралдаанд оруулан шийдвэрлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47281
0 эможи
keyboard_arrow_up