АН-ын бүлэг байнгын хорооны даргыг сонгох асуудлаар завсарлага авлаа

2014 оны 6 сарын 20

Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдав. Энэ өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсанаар асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсонтой холбогдуулан Байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд түүнийг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

УИХ дахь АН-ын бүлэг Хууль зүйн байнгын хорооны шинэ даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилуулах шийдвэр гаргасан бөгөөд Д.Ганбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаанд танилцуулан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг мөн нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх горимын санал гаргасан. Тэрбээр дээрх хоёр хүн хоёул АН-ын гишүүд болохоор нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхэд болохгүй зүйл байхгүй байх хэмээн тайлбарлаж байлаа.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, намын бүлэг Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрээ гаргасан гэж мэдэгдсэн. Тэрбээр, нэгэнт нэг намаас хоёр хүний нэрийг дэвшүүлж өрсөлдүүлэх асуудал яригдах гэж байгаа болохоор энэ асуудлаар намын бүлэг дотроо дахин ярилцах шаардлагатай боллоо гээд завсарлага авч байгаагаа мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4696
0 эможи
keyboard_arrow_up