НИТХ-ын МАН-ын бүлгийн таван гишүүн “Бразил яваагүй” гэдгээ баталж мэдээлэл хийлээ

2014 оны 6 сарын 19

“Бразилийн 18”-ийн талаар дөнгөж сая НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. НИТХ-ын нэр бүхий гишүүд Хөлбөмбөгийн ДАШТ-тэй эхлэхтэй зэрэгцээд туршлага судлахаар Бразил болон Кубыг зорьсон.
Тэднийг явуулах тухай тушаал гарсан цагаасаа олны хэл ам дагуулсан бөгөөд улсын мөнгөөр хөлбөмбөг үзэх нь гэсэн хардлага газар авсан юм. Энэ нь ч батлагдаж тэд одоо Бразилд хөлбөмбөг үзэж явна. Эдгээр 18 гишүүний дотор НИТХ-ын МАН-ын бүлгийн таван гишүүний нэр байсан. Харин тэд Бразил яваагүй гэдгээ баталж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар улсын Эдийн засаг хүндэрч, урсгал зардлаа хэмнэх УИХ-ын тогтоол гарсан байхад Бразил руу хөлбөмбөг үзэхээр явах нь зохимжгүй. Тиймээс үргүй зардлаа хэмнэхийн тулд бид яваагүй гэлээ.

Мөн "НИТХ-ын 18 гишүүн улсын зардлаар Бразил явж хөлбөмбөг үзэх нь" гэдэг мэдээлэл гарсны дараагаар явахаа больсон юм биш. Уг мэдээлэл сенсааци дэгдээхээс өмнө явахгүй гэдгээ илэрхийлээд нэрээ татаад авчихсан байсан гэж МАН-ын бүлгийн гишүүн Г.Мөнхбаяр онцолсон юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4686
0 эможи
keyboard_arrow_up