МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо ил захидлаа гардууллаа
2017 оны 9 сарын 05

Монгол Ардын Намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Ө.Лувсанренчин, н.Жигжиддорж, н.Энхтайван нар МАН-ын удирдлагууд болон 65 гишүүнд ил захидлаа гардууллаа. Ил захидалд нэг намын улстөрийн зөрчил тэмцэл тогооноосоо хальж улсын асуудалтай хутгалдаж байгаа асуудлыг МАН-ын гишүүд, дэмжигчид дэмжихгүй байгааг онцолсон байна. Мөн Засгийн газар огцрох тоолонд ард түмэн хохирдог талаар дурджээ. Эхний удаа намынхаа удирдлага болон УИХ-ын гишүүдэд ил захидал хүргүүлж байгаа аж. Улмаар намд үүсэн асудлаа нам дотроо шийдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









46701
0 эможи