ҮНДЭСТНЭЭ ЗАНАЛХИЙЛСЭН “ЭХ ОРОНЧ”

2017 оны 8 сарын 23

“Муу хүний балаг мянган хүнд” гэдэг юутай үнэн үг вэ. Тэгвэл муу сайдын балаг ард түмэн, эх оронд тусдаг аж. Намынхаа журамт нөхрийг өрсөлдөгчтэй нь нийлж “нухчихаад” өнөөдөр өөрөө төрийн өндөр дээд албанд санаархаж байгаа У.Хүрэлсүхийн тухайд хэлэх ч үг олдохгүй болж байна. Тэр тусмаа нийгэм, эдийн засгийн энэ таагүй байдлыг засах сууриа тавьчихсан ажиллаж байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаах ил далд бодлогыг өдгөөгийн Ерөнхийлөгчтэй хавсран гүйцэтгэж байгаа гэхээр айдас төрж сууна. Хэнд ямар ашигтай юм, ард түмэн эх орон л хохирно. Эдийн засгийн хүнд байдлаас арай гэж гарч ирээд байгаа энэ засгийг унагаах юм бол Монгол Улсын ойрын ирээдүйд итгэхийн ч хэрэггүй гэдгийг учир мэдэх олон хүн хэлж байна. Тэр тусмаа У.Хүрэлсүх шиг улстөрч төрд ойр байхад бүр ч итгэхийн хэрэг алга.

Ямартай ч У.Хүрэлсүхийг Н.Энхбаяр, С.Баярыг МАН-ын дарга байхаас МАН-ын дотоод дайн самууныг гардан өдөөдөг нэг нөхөр удирдах албан тушаалд орж ирж байсныг сайн мэдэх юм. Түүнээс өмнө чухам юу хийж явсныг хэн мэдлээ. Ардын армид лав хурандаа болтлоо дэвшин ажиллаагүйг ч бас сайн мэдэх юм. МАН-д хөл тавиад удаагүй тэрбээр МАН хэмээх их айлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм. Энэ цагаас л МАН-ын дотоод зөрчил дээд цэгтээ хүрч, 2012 оны сонгуульд орохоос өмнө Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын олон гишүүн бараа бологчдоо дагуулаад гомдогсод, гологдогсдын бүлэг гэгдэх МАХН руу явсан. Чухам яагаад туршлагатай туршлагагүй, намд нөмөртэй, нөмөргүй нөхдүүд ийнхүү гомдогсдын бүлэглэл бараадав гэхээр У.Хүрэлсүх намаа хагалан буталгаж, эв эеийг хичээгээгүй учраас олон гишүүд ийнхүү өөр бүлэглэл бараадлаа гэсэн дүгнэлтийг улстөр судлаачид өгч байсан. Ийнхүү нийгэмд үзүүлэх олон эерэг дүнтэй МАН 2012 оны сонгуульд өвдөг шороодов. 2008-2012 онд олж авсан Монгол Улсын гадаад ертөнцөд үнэлэгдэх үнэлэмж, хөрөнгө оруулалт, ам.долларын ханшийн уруудалт, монгол төгрөгийн чангаралт, ДНБ-ний өсөлт гээд бүхий л амжилтууд У.Хүрэлсүхийн дотоодын дайнаас үүдэн шалан дээр унах нь тодорхой байсан. Харин эргэж хэрхэн хэзээ сэргэх нь тодорхойгүй 2012 оны сонгуульд орсноор ялагдсан түүхтэй. Тухайн үед МАН мандуулсан бүх амжилттайгаа Засгийн газраа АН-д гардуулан өгч байсныг сонгогч олон мартаагүй байх.

У.Хүрэлсүхийн балгийг АН-д засаг хүлээлгэн өгсөн өдрөөс эхлээд л ард түмэн эдэлсэн дээ. Өр зээл ч их хэмжээгээр нэмэгдлээ, гадны хөрөнгө оруулагчид нүүр бурууллаа, ам.долларын ханш ёстой л минут, секундээр өссөн ийм цаг хугацааг ард түмэн туулж өнөөдөрт ирсэн учраас сайн санаж байгаа. Харин хагалан буталгагч У.Хүрэлсүхээс МАН-ыг салган авсан нөхөд улмаар цааш уламжлан М.Энхболд, Ж.Мөнхбат нар түүчээлсэн. М.Энхболд, Ж.Мөнхбат нар ч эв эеийг хичээж ажилласан. Намын дотоод ажил, өвөр зуурын улстөр гэхээсээ илүүтэй “Үндэсний зөвшилцөл”-ийг байгуулан ажиллаж, улс орноо хэрхэн аврах тухайд гарц хайсан. Тийм ч учраас 2016 оны сонгуулиар сонгогч олон МАН-д үнэмлэхүй ялалт өгсөн байх. Энэхүү ялалтын уухай бараг намдаж амжаагүй Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон ч МАН-аас өрсөлдсөн М.Энхболд ялалт байгуулж чадсангүй. Гагцхүү энэхүү ялагдлын гол шалтгаан нь У.Хүрэлсүх байжээ гэдгийг өнөөдөр хэн ч мэдэх болсон цаг. Тэр ахиад л ард түмэндээ гай болж эхэллээ. “Херо” Б.Баатар өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлэхдээ “Тулга ахаа таны ялалтын 40-50 хувь нь У.Хүрэлсүх ахын гавьяа шүү” гэсэн үг нь баримтаар үлджээ. Тэр ийм л урвагч аж. УИХ, Орон нутаг гээд хоёр шатны сонгуульд ялалт байгуулсан улстөрийн туршлагатай намаас Ерөнхийлөгчтэй болчихсон бол ард түмэн, эх оронд маань ямар хэрэгтэй байсныг үгээр илэрхийлэх аргагүй.

Ийнхүү “Топор” У.Хүрэлсүхийн тоогүй явдал үргэлжилсээр байвал цаашид улс орны аюулгүй байдалд л нөлөөлнө гэдгийг хаа хаанаа тунгаан бодох цаг нь болжээ. Тэр тусмаа түүнийг даган албан тушаал горилж яваа нөхдөд хатуухан сануулах нь ёс зүй талдаа ч, улстөр талдаа ч байх л ёстой асуудал. Тэр дахиад л үндэстнээ хорлосон ажиллагаа явуулж байна. Ахиад хэзээ ямар ажиллагаа зохион байгуулах бол гэж харж суухаар У.Хүрэлсүхийг нэг тийш болгосон дээр гэх хандлага МАН-ын жирийн гишүүдийн зүгээс явж эхэллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46252
0 эможи
keyboard_arrow_up