МАН-ын гишүүд дэмжигчид “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг байгуулжээ
МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс намынхаа удирдлагуудыг дотоод асуудлаа шийдэхийг шаардаж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Хөдөлгөөнийхний хэлж буйгаар тэд МАН-ыг дэмжигч, жирийн иргэдийн төлөөлөл гэлээ. Ерөнхий зохион байгуулагчаар П.Өлзийнаран ажиллаж байгаа аж. Харин нарийн бичгийн даргаар Ч.Гүнжидмаа ажиллаж эхэлжээ. Жирийн иргэдийн дундаас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нэгдсэн гэх тус хөдөлгөөнд нийслэлээс гадна Эрдэнэт, Сэлэнгэ, Багануур, Налайхаас залуус нэгдсэн байна.
Тэдний хэлснээр сөрөг хүчин болох Ардчилсан нам дотроо асуудалтай, бүрэн хэмжээнд сөрөг хүчин болоход учир дутагдалтай байна. Тиймээс бид салбар бүрийн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, бүлгэм үүсгэж Ерөнхий сайд, салбарын сайдуудад санал зөвлөмж, шүүмж өгч, дэмжиж ажиллана” гэж мэдээллээ.