МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдана
2017 оны 8 сарын 15
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр хуралдах тов гарчээ. Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын дотоодод өрнөөд буй асуудалд шийдэл хайх бөгөөд Бага хурлыг энэ үеэр товлох нь тодорхой байна.
Бага хурлаараа намын даргаа сонгох уу, Их хурлаа зарлан хуралдуулах уу гэдэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ. Намын дарга М.Энхболд суудлаа өгөх эсэх асуудлыг ч ярилцах нь тодорхой болсон ажээ.
Мөн Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулаад буй асуудлыг авч хэлэлцэх бололтой. Маргааш болох МАН-ын Удирдах зөвлөлийн хурал сүүлийн үед өрнөөд буй олон асуудлыг хагалах бөгөөд хагарлыг улам хурцатгах, эсвэл түр намжаах эсэх нь тодорхой болох юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45968
0 эможи