МАН бага хурлаа ес дүгээр сард товложээ
2017 оны 7 сарын 19
МАН-ын Бага хурлыг ирэх есдүгээр сард зарлан хуралдуулахаар урьдчилсан байдлаар товложээ.
Тодруулбал, долдугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд хэд, хэдэн асуудал хэлэлцүүлсний дотор Бага хурлыг есдүгээр сард хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах асуудал багтжээ.
Бага хурлаар их хурлаа товлон зарласнаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, намын шинэ удирдлагыг сонгох, 2020 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45123
0 эможи