Оюунлаг, хөдөлмөрч өлгийчүүд өөрийн хүн, М.Энхболдыгоо дэмжинэ

2017 оны 6 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд монгол түмэндээ мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа наран ургах зүгээс эхлүүлсэн бол өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Түүнийг Монгол Улсын хамгийн баруун хязгаар нутгийн оршин суугчид Хурман хааны нэрэмжит Хөгжимт драмын театртаа халуун дотноор угтан авлаа. Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульдаа хариуцлагатай хандаж, мэдлэг боловсролтой, туршлагатай хүнээ дэмжихээр  Өлгий хотдоо цугларсан төв, хөдөөгийнхөн  Хөгжимт драмын театртаа багтахгүй  нэг хэсэг нь  гадаа талбайд сууж, дэлгэцээр дамжуулан уулзалтад оролцож байлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нутгийн зон олны  амар мэндийг мэдэж, баруун таван аймгийнхан маань Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгч болгохоор шийдчихжээ хэмээн хэлэхэд өлгийчүүд уухайлан дэмжлээ. Тэрбээр Миеэгомбын Энхболд зөв Ерөнхийлөгч байж чадна. Буусныхаа дараа ч бас зөв байж чадна. Ерөнхийлөгч хүн албандаа байхдаа ч ард түмний эв нэгдлийн баталгаа, буусан ч эв нэгдлийн баталгаа байдаг хэмээн онцолж, Монголын төрийг бүтэн, ноён нуруутай болгохыг хүслээ.

Н.Багабанди: Намайг дэмжсэн шигээ Миеэгомбын Энхболдыг дэмжээрэй

Өнө эртний түүхтэй, өдгөө ч уламжлал, ёс заншлаа хадгалан яваа өлгийчүүд  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди  нэгэн цагт өөрийг нь ялалт байгуулахад  65 хувиар дэмжиж, итгэл хүлээлгэж байсанд одоо ч талархаж явдаг  гэнэ. Тэрбээр энэ удаад Миеэгомбын Энхболдыг 65-аас дээш хувиар дэмжихийг өлгийчүүдэд уриалсан юм. Мөс сайтай хүний мөр нь цагаан байдаг. Миеэгомбын Энхболдын туулж ирсэн амьдралын мөр нь цагаан, цаашид туулах зам нь ч цагаан, зөв байх учир түүнийг дэмждэг гэлээ.  Түүнчлэн өнгөрсөн оны сонгуулиар монгол түмнийхээ их итгэлийг хүлээн шинээр байгуулагдсан Засгийн газар, УИХ, нэг зүгт харж, нэг бодлогоор ажиллаж буйн үр дүнд эдийн засгаа сэргээж, дархлаа тогтоохоор зүтгэж байгааг  Н.Багабанди онцлов. Тэрбээр “Одоо төрийн тэргүүний суудалд Миеэгомбын Энхболдыг суулгах хэрэгтэй. Түүний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн үндэслэл бий.  Хууль тогтоох хүрээнд бүрэн дэмжих УИХ-ын 65 гишүүн байна. Гаргасан шийдвэр, бодлогыг нь хэрэгжүүлэх дангаараа байгуулагдсан хүчирхэг Засгийн газар нь байна. Хэрэв өөр намын хүн Ерөнхийлөгч болбол бодлого нь зөрөлдөж, түүнийг нь УИХ хүлээж авахгүй, Засгийн газар нь хэрэгжүүлэхгүй. Ингэснээр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тэрсэлдэж эхэлнэ. Үүний дүнд монголын ард түмэн хохирно. Иймд холыг харж, ирээдүйгээ бодож, зөв сонголт хийгээрэй” хэмээн уриаллаа.

 Баян-Өлгий аймаг 93 мянган хүн амтай. Үүний дийлэнх буюу 90 гаруй хувийг казах үндэстэн,  үлдсэнийг нь дөрвөд, урианхай, тува, халх ястан эзэлдэг байна. Тэднийг  үндэсний онцлог,  хэл соёл, ёс заншил, уламжлалаа хадгалан үлдэхэд олон жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчих болох Монгол Ардын Нам үнэтэй хувь нэмэр оруулж, баруун хязгаарыг тохинуулсан нь Миеэгомбын Энхболдыг дэмжих нэгэн шалтгаан гэнэ.  Мөн бусад нэр дэвшигчээсээ мэдлэг боловсрол, ажлын туршлага, ноён нуруутай байдлаараа давуу байгаа нь өлгийчүүд түүнийг дэмжих бас нэгэн шалтгаан аж.  

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрийг өлгийчүүд сайшааж байлаа. Дэлхийд оршин суудаг казахуудаас Монголын казах түмэн ёс заншил, өв соёл уламжлалаа хадгалж чадаж байгааг ЮНЕСКО үнэлсэн гэдгийг Миеэгомбын Энхболд онцлов. Тэрбээр казак хүний амьдарч байсан байшинд арав гаруй жил амьдарч явсан түүхээсээ хуваалцав.  Мөн 1987 онд Улаанбаатар хотын Ахуй үйлчилгээний удирдах газраас ажлын гараагаа эхлүүлж, өдгөө УИХ-ын даргын албыг хаших хүртэлх хугацаанд казах хүмүүстэй үргэлж хамтарч ажиллаж явсан учир өлгийчүүд түүнд өөриймсөг ханддаг байна.  

  Тэртээх 1987 оноос өдгөө хүртэл төрийн хариуцлагатай албыг хаших хугацаандаа эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хийсэн томоохон ажлуудаас дурьдвал, 40 мянган айлын хөтөлбөрийг хэрэгжүүлэн аймаг, сум бүрт шинэ шинэ хороолол сүндэрлэсэн, аймаг, орон нутгийг нийслэлтэй автозамаар холбосон, 100 гаруй сумыг цахилгаан эрчим хүчтэй болгосон гээд  уртаас урт  жагсаалт хөвөрнө.

    Хийсэн ажилтай, түүнийгээ үргэлжлүүлэх мэргэжлийн багтай, шинийг санаачлан хэрэгжүүлэх мэдлэг боловсролтой, улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвахгүй ноён нуруутай хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болох учиртайг монгол түмэн түүний уулзалт бүр дээр онцлон хэлж байгаа билээ. Энэ хүнээр уул нь өндөр, ус нь тунгалаг, өөрсдөө оюунлаг, хөдөлмөрч өлгийчүүд Миеэгомбын Энхболдыг нэрлэж, дэмжихээ илэрхийллээ. 

 МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44383
0 эможи
keyboard_arrow_up