Дэлхийд шатрын нүүдэлтэй сонгогчид Сүхбаатар дүүрэгт бий

2017 оны 6 сарын 15

Их жанжнаараа “овоглосон” Сүхбаатар дүүргийг сэхээтнүүдийн дүүрэг гэдэг. Нийслэлийн хоймор болсон энэ дүүргийн үүх түүх сонин. 1778 оноос хойш Монгол Улсын нийслэлийн шашин, төр, соёлын байгууллагууд эл дүүрэгт анх байгуулагдаж өдийг хүртэл төвлөрч буй.

 

Өнөөдөр энэ дүүрэг 20 хороо, 36062 өрхтэй бөгөөд төрийн өмчийн 27 сургууль, төрийн өмчит бус 23 их, дээд сургууль 13 улсын Элчин сайдын яам, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж гэхэд 13.500 үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг гэхээр энэ дүүрэг яах аргагүй төвлөрсөн хотын эх ундарга  юм.

“ Дэвжин дээшлэх” уриатай энэ дүүргийн сонгогчид өнгөрсөн хугацаанд нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг энд онцлох хэрэгтэй. Учир нь тус дүүргийн сонгогчид УИХ болон орон нутгийн сонгуулиар ирцийн бүрдүүлэлтээрээ бусад дүүргийг тэргүүлж байв. Нийгмийн идэвхитэй, хариуцлагатай сонгогчдын сонголтоор гарч ирсэн хууль тогтоогчид энэ дүүргийнхэнд ам сайтай. Сүхбаатар дүүргийн сонгогчид  Монгол эх орон, Монгол түмнийхээ төлөөх үйлсэд гар, сэтгэл нийлэн хамтран зүтгэхэд тэдний сонголт үнэхээр чухал байр суурь эзэлнэ гэдгийг  мэдэх учраас УИХ болон Орон нутгийн сонгуулиар хамгийн их оноогцуглуулж  чадсан билээ. Хэдхэн хоногийн дараа болох  Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тэд ийм бодолтой байна. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил иргэд олон түмэнд нээлттэй, шударга болж байгаа гэж үзэж байгаа. Гурван нэр дэвшигчийн сурталчилгааг өдөр бүр харж, үзэж буй. Мэдээж энэ гурвын аль нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч болно. Манай дүүргийн сонгогчид нэр дэвшигчдийн хөтөлбөрүүдөөс юуг анхаарч байна вэ гэхээр эхний ээлжид тухайн нэр дэвшигч ард олныхоо  санал бодлыг хэрхэн тусгасан, хууль тогтоомж батлахад ямар үүрэг оролцоотой оролцох уу, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд ямар ажил хийх үү, ахмад настнуудын тэтгэвэр, малчны тэтгэвэр гээд яг иргэдийн амьдралд хэрэгтэй гэсэн хөтөлбөрүүдийг тоймлож байна.  Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдээс харахад Монгол Улсын  тусгаар тогтнолын баталгаа болсон эв нэгдлийг эрхэмлэн үзэж байгаа нь сонгогчдод илүүтэй хүрч байгаа. Эзэн Чингис хааны үеэс эхлэн Туурга тусгаар Монгол Улс эв нэгдлийг батжуулахын төлөө тэмцэж явсныг ирээдүй хойч үеийнхэн мартах учиргүй. Өнөөдрийн улс төрийн хагарал бутрал, эдийн засгийн хямрал, иргэдийн амьжиргааны төвшин нь эв нэгдлийг эрхэмлэн яваагүйтэй холбоотой. Монгол түмэн нэгэн дээвэр дор эвлэлдэн нэгдэж чадвал дэлхийн даяарчлалын давалгаанд  цохигдохгүй ард түмэн билээ. Эв нэгдэл, эвтэй байдлаас гадна Монгол Улсын хууль тогтоомжууд  бий.  Хамгийн сүүлд УИХ-аас батлан гаргасан Шүүх эрх мэдлийн шинэтгэл, Эрүү, зөрчлийн хуулиуд нь иргэдийн оролцоонд суурилсан нь тэдний эрх ашигт нийцэж байна. Хууль тогтоомжийг батлан гаргахад тухайн хүний оруулсан хувь нэмэр их  бий. Үүнийг бид сонголтдоо тусгах хэрэгтэй. Сүхбаатар дүүргийн хувьд боловсролын салбарт илүү ач холбогдол өгч байгаа. “Багш нэг эрдэм, ном нэг эрдэм, шавь нэг эрдэм” гэдэг билээ. Энэ гурвын цогц бүтээгдэхүүн бол үнэтэй боловсрол бус, чанартай боловсрол, боловсон хүчний бодлого юм. Нийгмийг эрүүлжүүлэхийн тулд сэхээтнүүдийн оролцоо өндөр.  Тэд өнөөдөр бусдыгаа боловсролоор “ байлдан” дагуулж чадвал өнөөдрийн үүсээд бус олон хямралын ард хамтдаа гарч чадна. Ялангуяа эрдмийн их өргөөний эзэд болсон багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ гэдэг нь тухайн багш нарын асуудлыг шийдээд байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ ирээдүйн хойч үеийнхээ амьдралын баталгаат төвшинг давхар бодлогоор харсан гэсэн үг.  Энд зөвхөн багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмж дангаар  яригдаагүй бөгөөд  гэртээ үр хүүхдээ хүмүүжүүлж буй ээжүүд ч цалинтай байх бололцоог хангана гэсэн. Тэгэхээр нэр дэвшигчийн хөтөлбөр хүнээ бодсон, иргэнээ хайрласан бодлого байхад сонгогчдын сонголт мэргэн байх нь гарцаагүй. Сүхбааатар дүүргийнхний хувьд оюунлаг, гэгээлэг сонгогчид олон учраас дэлхийд шатрын нүүдэлтэй сонгогчид хэмээн үзэж байгаа юм.

 

 


В.Сарантуяа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44321
0 эможи
keyboard_arrow_up