Монголын барилгын үндэсний ассоциаци Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриаллаа

2017 оны 6 сарын 13

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын барилгын үндэсний ассоциациас барилгын салбарыханд төдийгүй хөрөнгө оруулагчдад  таатай орчин, төр засгийн тогтвортой байдлыг бүрдүүлж чадах нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж саналаа өгөхийг барилгачид болон иргэд, сонгогчдодоо уриаллаа. 

 

Миеэгомбын Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрт “Хямралыг цэгцлэнэ, итгэлийг сэргээнэ, үйлдвэржилтийг тэргүүн ээлжинд анхаарна” гэсэн нь эдийн засгийг сэргээж, тогтвортой байдлыг бүрдүүлнэ гэдэгт Монголын барилгын үндэсний ассоциацийнхан итгэлтэй байна.

Сүүлийн жилүүдэд бий болсон улс төрийн харгарал, тэмцлийн нөлөөгөөр барилгын салбарын 6,000 гаруй аж ахуйн нэгжээс 1,000 нь үйл ажиллагаа явуулж байна. Бүтээн байгуулалтын салбарт ажилладаг 100 мянга орчим ажилчны 60 хувь нь ажилгүй байгаа аж. Тиймээс бизнесийн түншлэгч, хөрөнгө оруулагчдад төрийн тогтвортой байдал, оновчтой бодлого, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж чадах тулхтай, ноён нуруутай, дадлага туршлагатай  Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриалж байна гэжээ.

Уриалга: 

 

 


МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн Төв штаб
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44259
0 эможи
keyboard_arrow_up