Ардчиллын III чуулган эхэллээ
2017 оны 6 сарын 13
Яг одоо Туушин зочид буудлын Соёмбо танхимд Ардчиллын III чуулган эхэлж байна. Энэхүү чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяа Удирдлагын академи, ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр "Ардчиллын бага хурал"-ыг зохион байгуулж ирсэн билээ. Тус бага хурлыг анх 2015 онд "Ардчилалдиргэдийн идэвхи, оролцоо чухал" сэдвээр, 2016 онд "Монгол Улс сонгуулийн жилд " сэдвээр тус тус зохион байгуулсан юм. Тус чуулганд нийт 200 гаруй хүн оролцож байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44248
0 эможи