Ахмадууд эвтэй Монголын төлөө нэгдэж байна
Эвтэй Монгол, ээлтэй төрийн төлөө ахмадууд бид МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байна гэж азай буурлууд онцоллоо. Ахмад настнууд бид улс төрийн ууган хүчин, тус намаас нэр дэвшигчдийг цаг ямагт дэмжиж ирсэн, энэ сонгуулиар ч М.Энхболдыгоо дэмжинэ хэмээж байв. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын нийслэлийн ахмад настнуудтай уулзсан уулзалтыг нээж МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн С.Төмөр-Очир үг хэлсэн юм. Тэрбээр нэр дэвшигчийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлалыг хэрэгжих бүрэн үндэстэй, ялалт авчрах мөрийн хөтөлбөр болж чадсан хэмээн ахмадууд үнэлж буйг онцолсон.
Энэ удаагийн УИХ-аар ахмадууддаа ач санах хуулийг баталж, насны хишигтэй болгосонд ахмадууд ам сайтай байлаа. Уулзалтын үеэр ахмадууд нэр дэвшигчийг дэмжиж, сонгуулийн ажилд амжилт хүсч, ялахыг ерөөлөө.
Г.Очирбат: Эв нэгдлийг хангаж чадах хүн бол М.Энхболд
Монгол Ардын Намын дарга асан Г.Очирбат: “Монголын ард түмний эв нэгдлийг хангаж чадах хүн Ерөнхийлөгчөөр сонгогдох ёстой. Энэ шаардлагыг хангасан хүн бол М.Энхболд юм. Нэр дэвшигч М.Энхболд бол хотын дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын өндөр албыг хашсан туршлагатай, төрийн ажлыг анхан шатнаас нь хийж өдий зэрэгт хүрсэн хүн юм. Ахмадууд бид М.Энхболдыгоо дэмжвэл бид ч, бидний үр хүүхдүүд ч, Монгол Улс ялна” гэв.Б.Тунгалаг: М.Энхболд тав дахь Ерөнхийлөгч болж чадна
Монголын Урлагийн ажилтны ерөнхийлөгч, гавьяат жүжигчин Б.Тунгалаг “М.Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонговол эдийн засаг, нийгмийг хямралаас гаргаж, бусад намтай ч хэл амаа ололцож, эвлэрэл, зөвшилцлийн замаар асуудлыг шийдэж чадах хүн гэж бодож байна. Улс төрийн ууган хүчнийг тууштай, сайн удирдаж байгаа нь УИХ-ын сонгуулийн үр дүнгээр харагдсан. М.Энхболд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болж чадна. Монголынхоо эв нэгдлийн төлөө төрийнхөө жолоог атгаарай гэж хүсэн ерөөе” гэв.М.Цэрэнханд: Энэ дэмжлэг бол эв нэгдлийн тулгуур байх болно
Монгол Улсын гавьяат багш М.Цэрэнханд “Би боловсролын байгууллагад 54 жил ажилласан. Хүний амьдралын суурь нь боловсрол билээ. М.Энхболд эзэмшсэн боловсролоо ард түмэн, улс орны сайн сайхны төлөө зориулж чадах төрийн түшээ. Тиймээс энэ сонгуульд М.Энхболдыг дэмжсэн шиг дэмжицгээе. Энэ дэмжлэг бол Монголын эв нэгдлийн тулгуур байх болно” гэв.
Ө.Дорждэрэм: Төрд бэлтгэгдсэн хүнээ дэмжинэ ээ
Монгол Улсын гавьяат барилгачин: Ө.Дорждэрэм “Би жирийн нэгэн барилгачин. Түүнийг дэмжих шалтгаан бий. Нэгдүгээрт, тэрбээр нийтийн аж ахуйн мэргэжилтнээс дүүрэг, хотын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болж дэвшсэн хүн. Төрд бэлтгэгдсэн ийм хүнийг дэмжихгүй юм бол хэнийг дэмжих юм бэ. Манай ахмадуудад асар их нөөц бий. Тиймээс энэ сонгуульд бүгдээрээ зүтгэсэн шиг зүтгэж, дэмжсэн шиг дэмжицгээе. М.Энхболд даргыгаа Ерөнхийлөгчөөр сонгоод эргээд энэ танхимдаа баяртай уулзъя” гээд нэр дэвшигч М.Энхболдод хувиасаа хоёр сая төгрөг хандивлав.
Ж.Гүррагчаа: Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг зүгт харж ажиллах ёстой
Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа “Монголын ард түмэн 2016 онд Монгол Ардын намд итгэл хүлээлгэсэн. Монгол Ардын нам “Эвтэй Монгол, Ээлтэй төр” гэсэн уриан дор сурталчилгаагаа явуулж байна. Ерөнхийлөгч эв эеийн илэрхийлэл байдаг. Хамгийн чухал асуудал бол улс орныхоо эдийн засгийг сэргээн өөд нь татах учиртай. Хонгилын үзүүрт гэрэл харагдлаа гэж олон жил ярьсан. Өнөөдөр үнэхээр монголын эдийн засагт ногоон гэрэл асч байна. Тиймээс УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь нэг зүгт харж нэгдмэл байдлаар ажиллах ёстой. Ингэхийн тулд Монгол Ардын намаас нэр дэвшигч ялах учиртай.