О.Магнай: Концессийн гэрээгээр 807 тэрбум төгрөгийн хуулгай хийх гэж байна
Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Ардын Намаас сонгогдсон УИХ-ын гишүүн өчигдөр Ардчилсан намд концессийн хуулийн хэрэгжилт, концессийн гэрээнүүдтэй танилцсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлжээ.
Энэ талаар Ардчилсан намын гишүүн О.Магнай “Найман концессийн гэрээний асуудал яригдаж байгаа. Энэ асуудлаар МАН Ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргаснаа МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүн бидэнд авчирч өгсөн. Авчирч өгөхдөө улс орон даяар хулгай зэлгий цагаандаа гарлаа гэдэг тайлбарыг хэлсэн. МАН-ын 65 гишүүн дотор ганц нэг эх орноо бодсон хүн байдагт бид баяртай байна.
Концессийн гэрээтэй холбоотой МАН-ын өөрсдийнх нь дүгнэлтийн талаар мэдээлэл өгмөөр байна. Найман концессийн гэрээний нийт төсөвт өртөг нь 807 тэрбум төгрөгийн асуудал байгаа.
Хамгийн гол нь 2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх төрлийн гэрээ байгуулахыг хориглох тухай тогтоолоо Ж.Эрдэнбатын Засгийн газар таван сарын дараа өөрчилж, 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулахгүй гэдэг нэрийн дор дахин барих, шилжүүлэх концессийн гэрээ байгуулах боломжийг бий болгожээ гэдэг дүгнэлтийг хийсэн байна.
Энэ бүх концессийн гэрээгээр 2020 онд 327.3 тэрбум төгрөг, 2021 онд 216.2 тэрбум төгрөг, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал өгөхөөр хулгай хийх гэж байна. Тэгэхээр энэ байж боломгүй зүйл.
Бид үүнийг зүгээр хараад суухгүй, холбогдох байгууллагуудад хандана. Бид Үндсэн Хуулийн Цэцээс эхлэн асуудалд хандана” гэлээ.