С.Баасанхүү намаасаа гарах уу...

2017 оны 5 сарын 17

МАХН-ын Бага чуулганаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "МАХН 114 дэмжигчтэй том нам. Тус намаас зангарагтай, хуулийг ёсчлон биелүүлэх цэвэр хүн дэвшээсэй гэж би хүсэж байсан. Өнөөдөр болсон Бага чуулганы үеэр мөн адил энэ байр сууриа илэрхийлсэн. Би хувьдаа С.Нарангэрэлийг оруулж ирсэн. Энэ хүн УИХ-ын гишүүн байсан мөн академич хүн. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлэхийг би эсэргүүцэж байна. Мөн үүнийг тууштай эсэргүүцэх болно. Намын хувьд МАХН-ын харьяат эсвэл нам бус гэдгээ албан ёсоор баталгаажуулсан байх ёстой. Маргааш албан бичгээ СЕХ-нд өгнө. МАХН-ын удирдлага С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн шийдвэрээрээ намайг намаас гарах нөхцөл байдал руу түлхэж байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43562
0 эможи
keyboard_arrow_up