МАХН-ынхан Тусгаар тогтнолын ордны гадна жагсаж байна
2017 оны 5 сарын 08
Өнөөдөр 12.30 цагт Тусгаар тогтнолын ордны гадаа МАХН-ын жагсаал эхэллээ. МАХН өнгөрөгч баасан гарагт Бага чуулганаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болсон.
Харин үүний өмнө шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүйг мэдэгдсэн учир шүүхийн байгууллагад улстөрийн нөлөөлөл үзүүлэхгүй байхыг төрийн гурван өндөрлөгөөс шаардан, албан бичиг илгээсэн билээ.
Тэд намын даргаа Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хэмээн үзэж, ийнхүү жагсаж байгаа аж. Тэд 14 хоногийн турш 10:00-16:00 цагийн хооронд МАН-ын байрны гадна шүгэлтэй жагсаал хийх юм байна.
Гэрэл зургийг MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43299
0 эможи