АН: Х.Баттулгыг гишүүдийн 96.3 хувь нь дэмжлээ
2017 оны 5 сарын 08
Ардчилсан намын VIII Их хурлын гишүүд саналаа өгч дууссанаар тоолох ажиллагаанд шилжээд байсан. Нийт саналын эрхтэй 1071 гишүүний саналыг тоолж дуусчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болзлыг хангаж хамгийн өндөр санал авсан Х.Баттулга их хурлын гишүүдийнхээ 96.3 хувийн саналыг авсан байна.
Тодруулбал, санал хураалтад оролцсон гишүүдийн 903 нь Х.Баттулгад өгсөн бол дөрвөн хүчингүй санал гарч иржээ.
Гэрэл зургийг MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43290
0 эможи