Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлнэ
2017 оны 5 сарын 08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль ирэх сард болно.
Сонгуулийн хүрээнд өнгөрсөн 7 хоногт парламентад суудалтай намууд болох МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчдээ тодруулж батламжилсан. Тодруулбал, МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нарын нэрийг тодруулаад буй.
Энэ 7 хоногт тэдгээр намууд Сонгуулийн Ерөнхий хороонд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 11-ны дотор нэр дэвшигчээ бүртгүүлсэн байх юм.
Энэ 7 хоногт тэдгээр намууд Сонгуулийн Ерөнхий хороонд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 11-ны дотор нэр дэвшигчээ бүртгүүлсэн байх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43288
0 эможи