МАХН-аас Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ

2017 оны 5 сарын 06

Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн гол хоёр хүчний нэр дэвшигчидтэй МАХН-аас Намбарын Энхбаяр өрсөлдөхөөр сонгогдлоо. МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлын дараа бага чуулган хаалттай хуралдаж, намын даргаа нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. Хэдийгээр шүүхээс түүний ялгүйд тооцоогүй байгаа ч намынхан нь Ерөнхийлөгчийн сунгаанд оруулахаар санал нэгджээ. Харин Сонгуулийн Ерөнхий Хороо МАХН-аас ирүүлсэн баримт бичгийг судалж, хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг магадалсны дараа бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ гэж мэдээллээ. Өөрөөр хэлбэл бүртгэх эсэхийг хэлэхэд эрт байгаа гэлээ. Хэрэв Сонгуулийн Ерөнхий Хороо Н.Энхбаярыг бүртгэхгүй бол эсэргүүцлийн жагсаал хийнэ гэдгээ МАХН мэдэгдсэн юм. Гол өрсөлдөөн АН, МАН-ын нэр дэвшигчдийн дунд өрнөх хүлээлттэй байна. МАН-ын хувьд сонгуульд дангаараа оролцоно гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Эрх баригч намын VIII бага хурал хаалттай горимоор хуралдаж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр намын дарга М.Энхболдыг сонгоод байна. Харин Ардчилсан нам ирэх бямба гарагт болох VIII их хурлаар нэр дэвшигчээ батламжилна. Тус нам лхагва гарагт нийт гишүүдийнхээ дунд санал асуулга явуулахад Х.Баттулга хамгийн өндөр буюу 2740 оноо авч тэргүүлсэн юм. Өөрөөр хэлбэл VIII их хурлын үеэр танхимаас нэрээ дэвшүүлэх асуудал байхгүй учраас Х.Баттулгыг батламжлах нь тодорхой болоолд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43273
0 эможи
keyboard_arrow_up