ФОТО: Ардчилсан намын наймдугаар ИХ ХУРАЛ эхэллээ
Ардчилсан намын наймдугаар их хурал “Корпорэйт” зочид буудалд эхэллээ. Тус хуралд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн Ардчилсан намын нийт 1206 гишүүн оролцож байна.
Хуралдаанаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжлах. Тус намын дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг авахын тулд Л.Болд, Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын зургаан хүн өрсөлдснөөс Х.Баттулга онооны илүүтэйгээр сонгогдсон билээ.
Тиймээс наймдугаар Их хуралд оролцогчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлах юм. Гэхдээ нэр дэвшигч Х.Баттулга наймдугаар Их хурлын гишүүдээс 50+1 хувийн санал авч чадахгүй бол Р.Амаржаргалын асуудал яригдаж болох магадалтай юм.
Гэрэл зургийг MPA.mn