АН: Х.Баттулга хамгийн өндөр оноо авлаа
АН-ын хувьд Ерөнхийлөгчид хэнийг сойх вэ гэдгээ намын гишүүдийнхээ саналаар тодрууллаа. Намын дотоод санал асуулгын дүн өчигдөр орой 20:00 цагт дуусч санал тоолж эхэлсэн бөгөөд оройны байдлаар намын зарим эх сурвалжуудаас тодруулсан мэдээллээр хамгийн өндөр оноог УИХ-ын гишүүн асан Х.Баттулга авлаа.
Түүнтэй эн тэнцүү өрсөдсөн нь УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал байсан аж.
АН-аас УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нарын гишүүд өрсөлдсөн юм.
Ардчилсан нам энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн олон нэр дэвшигчтэй намаар тодорч, намын гишүүдээсээ санал авсан. Гэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд оролцсон зарим нэр дэвшигчдийг “өөр” зорилготой орсон гэж хэлэх хүмүүс олон бий.