М.Энхболд санал асуулгад тэргүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо

2017 оны 5 сарын 03

МАН-ын VII Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байгаа юм. Хуралд оролцогч 259 орчим гишүүнээс санал хураахад дийлэнх нь намын дарга М.Энхболдод санал өгчээ.  

 

Ингэснээр тэрээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг өвөртөллөө. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж түүнтэй өрсөлдсөн ч ялагдал хүлээлээ. Тэрээр 14,3 хувийн санал авчээ.      

Тус намын Удирдах зөвлөлөөс Ц.Нямдорж болон М.Энхболдын нэрийг дэвшүүлсэн. Намын Бага хурлын төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулжээ. Тэдний 85.7 хувь нь М.Энхболдод саналаа өгсөн байна.

МАН-ын VIII Бага хурал Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байна.

МАН дотоод санал асуулга нээлттэй, шударга, ардчилсан боллоо гэж дүгнэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43199
0 эможи
keyboard_arrow_up