ШУУРХАЙ МЭДЭЭ: МАН-аас М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэв

2017 оны 5 сарын 03

МАН-ын  VIII  Бага хурал завсарлаад байгаа ч М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон гэдгийг эх сурвалжууд хэллээ. Өөрөөр хэлбэл Бага хурлын гишүүдийн дийлэнх нь М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжсэн байна. Тус намын  Удирдах зөвлөлөөс  УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын  нэрийг  Бага хуралд оруулсан юм.  Улмаар Бага хурлын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан. Одоогоор саналыг тоолж байгаа бөгөөд дүн гарахаар хуралдаан үргэлжилж, хоёр дахь асуудлаа хэлэлцэх аж. Энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар даргалж, Архангай аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Болормаа оролж байгаа.

 Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Тодруулбал,  эхний ээлжид нэр дэвшигчийг тодруулна, улмаар нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг батална.

Гэрэл зургийг MPA.mn

123

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43187
0 эможи
keyboard_arrow_up