ФОТО: М.Энхболд уу, Ц.Нямдорж уу?
МАН-ын VIII Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 208 гишүүний бүрэлдэхүүнтэй эхэллээ.
Бага хурлын хамгийн чухал асуудал бол 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм.
МАН-ын гишүүд М.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр саналаа өгчээ.
Тус намын ТУЗ өчигдөр орой хуралдаж гишүүдийн саналыг хэлэлцсэн байна. Ингээд дээрх таван гишүүнээс өөрсдийн саналыг асуужээ. Үүнээс У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нар татгалзсан хариу өгчээ.
Ингэснээр МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Бага хуралд нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлсэн байна.
Гэрэл зургийг MPA.mn