Л.Болд: Монголоо байх ёстой өндөрлөгт нь хүргэхийн төлөө энэхүү шийдвэрийг гаргасан

2017 оны 5 сарын 02

Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон тухайгаа хэлэхдээ, "Миний бие 1990 оны Ардчилсан хувьсгалын их түрлэгт оюутан залуусынхаа хамт нэгдэн орж улмаар Монголын Ардчилсан Намыг байгуулалцсан үеэсээ хойш өнөөг хүртэл ардчиллын үзэл санаа, Ардчилсан намын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж ирсэн билээ.

Иймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцохоор олон мянган гишүүд дэмжигчид, анд нөхдийнхөө итгэлийг өвөрлөн бүртгүүллээ.

Би Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааг тээгч Батлан хамгаалах, Гадаад харилцааны салбаруудад Ардчилсан намын бодлогоор томилогдон ажиллаж үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн төрийн хэрэгт бэлтгэгдсэний хувьд Монгол нутгийнхаа эрх чөлөөт тавиланг ажиллаж, сурч, бүтээх боломж болгон ашиглаж, монгол залуус уураг тархи, ухаан бодол, сэтгэлгээгээрээ дэлхийд тэргүүлж, шинэ технологи мэдлэгийг бий болгох үндэс суурийг тавьж, ашигт малтмал мал аж ахуйн орноос оюунлаг, мэдлэгжсэн Монгол болон хувирах баттай эхлэл, үзэл номлол, хандлагыг бий болгон  Монголоо байх ёстой өндөрлөгт нь хүргэхийн төлөө өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан энэхүү шийдвэрийг гаргалаа.

Нөгөө талаас би намын гишүүд дэмжигчдийнхээ дэмжлэг, ард түмний итгэлийн үрээр парламентад 5 дахь удаагаа сонгогдож Ардчилсан намыг төлөөлөн төрийн үйл хэрэгт оролцож буйн хувьд энэ чухал хариуцлагатай үед ачааны хүндээс зугатах эрхгүй гэж бодлоо. Санал асуулгад өрсөлдөхөөр бүртгүүлж буй журмын нөхөддөө амжилт хүсье" хэмээлээ.

Гэрэл зургийг MPA.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43128
0 эможи
keyboard_arrow_up