Р.Амаржаргал: УИХ-аас нэрээ татах хүртлээ тэмцэж байсныг та бүхэн мартаагүй байх
Ардчилсан намын гишүүн Р.Амаржаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ урьдчилж мэдэгдсэн. Харин өнөөдөр нам дээрээ бүртгүүлсэн юм.
Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд нам дамжсан бүлэглэл, олигархуудын эсрэг байнга үгээ хэлж, эцэст нь УИХ-аас нэрээ татах хүртлээ тэмцэж байсныг та бүхэн мартаагүй байх. Энэ алхмыг би өөрийнхөө нэр төрийн төлөө бус Ардчилсан намын нэр хүнд, намын мянга мянган гишүүдийн эрх ашгийн төлөө хийсэн юм. Саяхан болсон манай намын хоёр удаагийн их хурлаас намаа шинэчлэх ажлыг гишүүд та бүхний эрх мэдэлд шилжүүлж, шинэчлэлийн үйл явцыг эхлүүлсэн нь миний итгэл үнэмшил зөв байсныг нотолж байна. Ардчилсан нам төдийгүй Монголын улс төрийн бүх намуудад хамааралтай бөгөөд манай нам үүнийг түүчээлж байгаа нь чухал юм” гэлээ.
Гэрэл зургийг MPA.mn