Х.Баттулга: УИХ-д гурван удаа, засгийн газарт хоёр удаа орж ажилласан туршлагатай

2017 оны 5 сарын 02

Ардчилсан намаас өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт ирүүлсэн гишүүдээ бүртгэж, үнэмлэхийг нь гардуулан өгч байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ албан ёсоор илэрхийлж, бүртгүүллээ.

Одоогийн байдлаар тус намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд  Л.Болд, Р. Амаржаргал, Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын  дөрвөн гишүүн  нэр дэвшихээр бүртгүүлжээ.

АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга " Монгол Улс дараагийнхаа ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Ардчилсан намын үндсэн хуульд заасны даагуу Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ гаргалаа. Дотоод дүрмийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сунгаагаар зарлаж байгаа. УИХ-д гурван удаа сонгогдсон, засгийн газарт хоёр удаа орж ажилласан зэрэг туршлагатай " гэв.

Тэрбээр Ерөнхийлөгч болбол МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны партизанууд, ардчиллын таван намыг үүсгэн байгуулагчдад орон сууц олгох саналаа ажил хэрэг болгохоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Гэрэл зургийг MPA.mn

123

123

123

123

123

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43112
0 эможи
keyboard_arrow_up