Монголын нам нэгээр нэмэгдлээ
Өнөөдөр Монгол Нюьс хэвлэлийн байранд 12 цагаас "Монголын Хариуцлага Үүрэх нам" шинээр байгуулагдаж байгаагаа зарлаж хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд МХҮНам-ын үүсгэн байгуулагч, МБИНХолбооны гүйцэтгэх захирал Ц.Энхжаргал, Д.Ганхуяг, А.Эрдэнэбат болон МХУНамын дэмжигч Ц.Энхбат, Э.Бадрах нар оролцлоо.
Тус нам нь 2011 оны дөрөвдүгээр сарын долоонд улсын бүртгэлээс нэрээ авсан бөгөөд одоогоор 70 гаруй гишүүнтэй. Дээрх "Гишүүд бүгд нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, Монгол улсын төлөө хийх зүйлээ хийсэн, оюунлаг хүмүүс байгаа" гэж намыг үүсгэн байгуулагч Д.Ганхуяг ярьж байлаа. МХҮНам-ын онцлог нь Монгол улсын 18 наснаас дээш оюуны болон биеийн хүчний хөдөлмөр эрхлэх чадвартай иргэн бүрийг өөрийн болон бусдын өмнө хариуцлага үүрэх оюуны болон санхүүгийн чадвартай, үнэн-үнэтэй шудрага монгол хүнээр шинэчлэн төлөвшүүлэх тодорхой эрх үүрэг үүрүүлэхэд оршиж байгаа юм байна. Монгол Улсын нийгмийн харилцаанд гуравдагч түүхэн үүрэг буюу оюуны хувьсгал хийхийг зорьж байгаа тус нам байгуулагдсанаар Монгол улсад нийт 23 нам бүртгэлтэй боллоо.