МАН-ын Удирдах зөвлөл хуралдав

2017 оны 4 сарын 25

Парламентад суудалтай улстөрийн намууд Сонгуулийн тухай хуулийн дагуу ирэх сарын 2-7-ны өдрүүдэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, 8-ны өдөр СЕХ-нд нэрийг нь өргөн барих учиртай. Энэ дагуу намууд дотооддоо нэр дэвшигчээ тодруулах асуудлаар зөвшилцөж буй юм. Өчигдөр АН-ын дарга С.Эрдэнэтэй ерөнхийлөгчийн нэр дэвишх хүсэлтэй гишүүд нь уулзсан бол МАН-ын Удирдах зөвлөл мөн хуралсдан юм.Хуралдаанаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэнээс гадна хандив цуглуулах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг сонгосон байна. Харин МАХН-ын хувьд удахгүй Бага чуулганы товыг зарлана гэсэн хүлээлттэй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42883
0 эможи
keyboard_arrow_up