Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дараа долоо хоногт тодорно
2017 оны 4 сарын 24
Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургадугаар сарын 26-нд болно. Хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж заасны дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа 10 хоногийн дараа эхэлнэ.
Тиймээс намууд энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ ирэх арав хоногийн дотор тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42858
0 эможи