МАН-ын эмэгтэйчүүд чуулж байна

2017 оны 4 сарын 20

Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ээлжит V чуулган өнөөдөр /2017.04.20/ Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд боллоо.

Чуулганы эхэнд НАМЭХ-ны ерөнхийлөгч Б.Саранчимэг оролцогчдод хандан үг хэллээ. Энэ үеэрээ Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо чухал болохыг онцоллоо. Мөн МАН өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ.

 

УИХ-д өнөөдөр 13 эмэгтэй гишүүн сонгогчдоо төлөөлөн ажиллаж байгаагийн 12 нь МАН, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь есөн эмэгтэй гишүүний зургаа нь МАН, нийт есөн дүүргийн төлөөлөгчөөс 55 нь мөн МАН-аас сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид аж.

Шинэ Засгийн газар байгуулагдаад найман сар болж байгаа энэ хугацаанд өмнөх жилүүдийн бодлогын алдааг засах, ар араасаа нэхэгдсэн өрийг дарах, унасан салбараа босгох зэрэг амаргүй ажлын хажуугаар эмэгтэйчүүдэд чиглэсэн олон бодлого шийдвэр батлагдан эхнээсээ хэрэгжиж эхэлснийг мөн НАМЭХ-ны ерөнхийлөгч хэллээ.

 

Тухайлбал, “Цалинтай” ээж хөтөлбөр батлагдсанаар 3 хүртэлх настай хүүхдээ асарч байгаа ээж нарын НДШ-ийг төрөөс дааж, улирал тутамд цалин олгох болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаар энэ төрлийн гэмт хэргээс хүүхэд, эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх чиглэлд төр онцгой анхаарал хандуулах эрх зүйн боломж нэмэгдсэн. Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил шат дараатай хэрэгжиж байгаа гээд нэр заавал олон ажлын ард гарсан байна. Гол нь хийсэн ажлаа олон түмэндээ үнэн зөвөөр ойлгуулах нь чухал аж.

Чуулганд мөн УИХ-д сонгогдсон МАН-ын эмэгтэй гишүүд оролцлоо. Тэднийг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үг хэлэв. Тэрбээр Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болсон нь хэрэгжүүлэхээс аргагүй алхам байсныг онцоллоо. Тус хөтөлбөрийн хүрээнд тэтгэврийн нас нэмэгдэх болсон. Гэхдээ тэтгэврийн нас шууд маргааш нэмэгдэхгүй. 2038 оноос 65 насандаа тэтгэвэрт гарахаар байгаа. Үүнийг хатуу заахгүй, сонголттой болгоно. Тодруулж хэлбэл, эрэгтэй 60 насандаа, эмэгтэй 55, 50 насандаа тэтгэвэрт гарч болно. Энэ тохиолдолд одоогийн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгоно. Харин 65 насандаа тэтгэврээ тогтоолговол тэтгэврийн хэмжээ нь өснө. Ийм хуулийн төслийг ирэх намар Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

 

Тиймээс тэтгэврийн настай холбоотой УИХ-аас гаргасан шийдвэрийг олон нийтэд мөн зөвөөр ойлгуулах шаардлагатай гэж тодотголоо.

НАМЭХ нь 10000 гаруй гишүүнтэйгээс 108 нь энэ удаагийн чуулганд төлөөлөгчөөр оролцлоо. Чуулганаар хоёр сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн ажиллах вэ гэдгээ ярилцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42762
0 эможи
keyboard_arrow_up