АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна
2017 оны 4 сарын 04
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд хуралдахаар зар тараажээ.
Тус нам өнгөрсөн ням гарагт дотоод сонгуулиа явуулсан. Энэхүү сонгуулиар аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ бүх гишүүдийнхээ саналаар тодруулсан бөгөөд эцсийн дүн хараахан гараагүй байгаа юм.
Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар намын дотоод сонгуулийн дүн болон хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаас хэлэлцэх болов уу гэсэн таамагтай байна. Учир нь, маргааш эхлэх хаврын чуулганаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэх болон хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр товлоод буй.
Бүлгийн ирц сая бүрдэж хуралдаанаа эхлүүллээ. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42181
0 эможи