ШУУРХАЙ МЭДЭЭ: Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга ялалт байгуулжээ

2017 оны 4 сарын 03

Өнөөдөр төрийн ордонд өчигдөр болж өнгөрсөн АН-ын дотоод сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

 

АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын Дотоод сонгуулийн хороон дарга Б.Ариунболд болон бусад албаны хүмүүс оролцов.  Урьдчилсан байдлаар НИТХ-ын дарга асан Д.Баттулга Нийслэлийн Ардчилсан Намын даргад ялалт байгуулсан байна.

АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ "Өнөөдөр бид бие даасан, хараат бус нам байгуулахын төлөө явж байгаа гэдгээ юуны өмнө та бүхэнд хэлье. Өчигдөр АН дотоод сонгуулиа амжилттай явууллаа. Энэ бол маш том шинэчлэлийн суурийг тавьж чадлаа гэж бодож байна. Монголд улс төрийн шинэчлэлийн салхийг АН оруулж ирэх болноо гэдгийг онцолж хэлье" хэмээлээ.

Үндэсний бодлогын зөвлөлөөс Дархан, Дорнодын нэр дэвшигчдийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир түдгэлзүүлж санал хураалтад оруулаагүй. С.Баярцогт оффшортой гэдгээ өөрөө хүлээсэн. Энэ талаар ямар шийдвэр гаргаснаа өөрөө илэрхийлээгүй байгаа. Ер нь намын удирдах түвшинд оффшор данстай хүмүүсийг байлгахгүй гэж бодож байгаа.  АН-ын хувьд шинэчлэлийн зэрэгцээ хариуцлагыг бас чухалчилна. Намын үндсэн дүрэм, эрхэмлэх зүйлд харшлах зүйлгүй гэж үзвэл цаашид зохих арга хэмжээг авна гэв. Ингээд аймаг бүрийн сонгуулийн мэдээг танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42152
0 эможи
keyboard_arrow_up