АН-ын дотоод сонгууль ирэх сарын 02-нд болно
АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүд болон нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргыг тодруулах сонгууль ирэх сарын 02-нд буюу ирэх ням гарагт болно.
Тус намын дотоод сонгуульд 565 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Үүнээс ҮБХ-нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөх юм. Одоогоор нэр дэвшигчид тойрогтоо ажиллаж, намын гишүүдтэйгээ уулзалт хийж байгаа юм. Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж нар Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүрэгт ажилласан байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүдтэй уулзалт хийх аж.
Харин ҮБХ-нд Их аварга Д.Дагвадорж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Гарамгайбаатар, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл зэрэг 511 хүн өрсөлдөж байгаа юм. Нэр дэвшигчийн сурталчилгаа энэ сарын 31-нд дуусна.