Монголын ногоон намынхан "Даян дэлхийн Ногоон нам"-ын чуулганд оролцоно

2017 оны 3 сарын 27

Монголын ногоон намаас өнөөдөр "Даян дэлхийн Ногоон намын чуулга"-нд оролцох талаараа мэдээлэл хийлээ. Энэ чуулганы үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн анхаарлыг хандуулахаар болжээ. Ирэх сарын 30-ны өдөр Английн Ливерпүүл хотноо зохион байгуулагдах уг чуулганд Монголын Ногоон нам 15 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна.

 

“Манай намын зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг сэргээгдэх эрчим хүч ашиглан, иргэдэд ээлтэйгээр бууруулах төслийг олон улсын төлөөлөгчдөд танилцуулна. Монголд дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байгааг онцолж, энэ тал дээр дэлхий нийтийн анхаарлыг хандуулна” гэж Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч ярьлаа.

 

Гэрэл зургийг MPA.MN-ээс 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41965
0 эможи
keyboard_arrow_up