Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

2017 оны 3 сарын 23

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Нарийн бичгийн дарга О.Магнай “Гуравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын яам, агентлагийн албаны хүмүүстэй уулзахдаа хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ингэхдээ Ардчилсан нам өр тавьдаг, Монгол Ардын нам өр барагдуулдаг гэж ойлгогдохоор, үнэнийг хэтэрхий гуйвуулсан, хэт улс төржсөн мэдэгдэл хийсэнд Ардчилсан намын зүгээс харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт төлж дууссан бондын төлбөр бол 2012 оны гуравдугаар сард тухайн үеийн МАН-ын Ерөнхий сайд Сү.Батболдын гаргасан Евро бондын өрийг өрөөр дарах замаар “Хуралдай” бонд гаргаж төлсөн. Евро бондын хувьд 5.75 хувийн хүүтэй байсан, сая гаргасан Хуралдай бонд нь 8.75 хувийн хүүтэй. Өрийг өрөөр дарж байна. Хүүний зөрүүнээс 358 сая ам.долларын хохирол учирч байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад есөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодитой шийдэл нэгийг ч гаргасангүй. Энэ бүхнийгээ субботник хийлээ гэж дүгнэсэн байна. Ерөнхий сайдыг субботник хийлгэх гэж сонгодоггүй, бодлого боловсруулж, шийдвэр гарга, эдийн засгийн өсөлтийг дэмж гэж гаргадаг.

Гэрэл зургийг mpa.mn-ээс 

123

 

Мөн АН-ын үед Чингис бондыг салхинд хийсгэсэн  гэж мэдэгдсэн. Тийм зүйл байхгүй. 2012-2016 оны үед хамтарсан засаг барьж байсан. Голлох экспортын бүтээгдэхүүний үнэ өнөөдрийн ханшнаас 2-5 дахин унасан байсан. Энэ үед Ардчилсан нам тухайн үеийн МАН-ын халамжийн зорилгоор зээлсэн Оюутолгой, Чалько зэрэг компаниас зээлсэн нийт төлбөрийн 80 орчим хувийг төлж барагдуулсан. Чингис бондоос гаргасан 1.5 тэрбум ам.долларын хувьд 21 аймгийг авто замаар холбох төсөл хэрэгжсэн. ТЭЦ 3, 4-ийг өргөтгөсөн, 80 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Цаашид МАН энэ мэт худал мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийхээ зогсоох хэрэгтэй. Эдийн засаг байдал сайнгүй байгаа энэ үед МАН 2016 оны сонгуульд иргэддээ амалсан амлалтаа биелүүлж, өрийг өрөөр дарах биш, эдийн засгийн өсөлтөө хангаж өр, зээлээ дарах ёстой” гэсэн юм.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Зүүн хойд Ази болон манай бүс нутгаар айлчлал хийсэн. Токио, Бээжин, Сөүл гээд гурван газар буусан. Харамсалтай нь Улаанбаатарт буусангүй. Энэ бол Гадаад харилцааны яамны санаачлага муу байгаатай холбоотой. Гурав дахь хөршийн бодлогоо хойгуур тавьснаас болж АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатарт ирсэнгүй. Цаашид Гадаад харилцааны яамныхан идэвхитэй ажиллах ёстой гэж АН-ынхан үзэж байгаа гэлээ. Ерөнхий сайд асан С.Баярыг элчин сайдаар томилогдсоныг эсэргүүцэж Лондонд жагсаал хийж байгаа. Үүнийг Ардчиллын соёлд суралцсан шинэ үе бий болж байна гэж үзэж байгааг нарийн бичгийн дарга О.Магнай хэлсэн юм. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбогдуулан ямар нэгэн дарамт учруулсан, дипломат албан тушаалтныг эргүүлж татах хүртэл арга хэмжээ авахын төлөө АН ажиллана гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41874
0 эможи
keyboard_arrow_up