Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга өрсөлдөнө
2017 оны 3 сарын 10
Нийслэлийн Ардчилсан намын даргад нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга өрсөлдөхөөр болж, өнөөдөр /2017.03.10/ дотоод сонгуулийн хороондоо бүртгүүлжээ.
Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчийг энэ сарын 16-н хүртэл бүртгэх аж. Харин нийслэлийн Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн өдөр нь ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болох юм байна.
Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид намын гишүүнчлэлийн харьяалалтай байх, бүртгэлээ хийлгэсэн байх шаардлагыг тавьж байна.
Одоо нийслэлийн Ардчилсан намын даргаар Э.Бат-Үүл ажилладаг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41522
0 эможи