Ардчиллын өргөө нээлтээ хийлээ
2017 оны 2 сарын 13
Хуучнаар “Шонхор тауэр” буюу “Ардчиллын өргөө”-нд Ардчилсан нам нүүж орлоо. Ардчилсан нам шинэ байранд нүүж орсон ёслолын ажиллагаа “Ардчиллын өргөө”-нд боллоо. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Эрхэмбаяр албан тушаалаа Ц.Туваанд шилжүүлж буйгаа дуулгаад, тамга тэмдгээ гардууллаа.
Ардчилсан намын долдугаар Их хурал ням гаригт “Улаанбаатарт” болсон бөгөөд үүний дараа зохиогдсон хүлээн авалтын ёслолын үеэр Ц.Тувааныг намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж буйгаа С.Эрдэнэ дуулгажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40860
0 эможи