АН VII Их хурлаараа Үндсэн дүрмээ эцэслэн батлахгүй

2017 оны 2 сарын 08

АН VII Их хурлаа ирэх ням гаригт хийнэ. Энэ удаагийн Их хурлаараа намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батламжлахаас гадна Үндсэн дүрмээ эцэслэн батална гэсэн мэдээлэл байсан юм. Гэвч намынхаа Үндсэн дүрмийг бүхэлд нь шинэчлэн батлахгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон гэдгийг Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж дуулгалаа. Тиймээс энэ удаагийн Их хурлаараа намын даргаа баталж, бүтцээ шинэчлэх юм байна. Мөн ҮЗХ-гоо Үндэсний бодлогын хороо болгон өөрчлөхөөс гадна нийслэл, аймаг, дүүрэг, сумын намын хороо, үүрдүүдээ шинэчлэн байгуулахтай холбоотой өөрчлөлтийг Үндсэн дүрэмдээ оруулахаар төлөвлөжээ. Улмаар ирэх тавдугаар сард VIII Их хурлаа хийж намынхаа үзэл баримтлалыг тодорхойлсон Үндсэн дүрмээ бүхэлд нь батлах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40721
0 эможи
keyboard_arrow_up