Ардчилсан намын VII их хурлын ажлын хэсгийг Ц.Туваан ахална

2017 оны 2 сарын 03

Ардчилсан намын долдугаар их хурал хоёрдугаар сарын 12-нд болно. Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсэг гарсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Туваан томилогджээ. Энэ удаагийн их хурлаар намын шинэ даргаа батламжлана. Мөн Ардчилсан намын үндсэн дүрмийн төслийг батлах аж. Оны өмнө хуралдсан зургадугаар их хуралд нийт 1206 төлөөлөгч оролцсон бол энэ удаад 2509 төлөөлөгч оролцохоор болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40626
0 эможи
keyboard_arrow_up